Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн радио станц нь Цогоо

Төрийн шагналт "Хурд" хамтлаг "Бүсгүй" амьд хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтоо энэ сарын 21-ний өдөр "Socialpay"-д хийх гэж байгаатай холбогдуулан тус хамтлагийн гитарчин, ая зохиогч гавьяат жүжигчин Д.Отгонбаярын ярилцлагын хэсгээс хүргэж байна. 

* * *

-Өөр, өөр хүнд төрсөн нэг мэдрэмжийн төвлөрөл байжээ. Хэрвээ “Хурд” хамтлагийнхан өөр газар төрцгөөсөн бол эх орон гэдэг агуулга дээр нэг мэдрэмжээр цуглахгүй байсан гэж та хэлэх гээд байна уу?

 -Цуглахгүй байсан. Бид нар төмөр замын жижигхэн буйдхан сууринд цувж төрсөнд л учир байгаа юм. Тухайлбал, аав цэргийн хүн байж таараад нэг нь хил дээр, нөгөөх нь аймгийн төвд гэхчилэн төрсөн бол бидний урлагийн мэдрэмж нэгэн цул болж чадахгүй байсан байх. Дуунуудын хувьд ард түмний зүрх сэтгэлд аль хэдийнэ оршсон. Харин үүнийг ард түмний сэтгэлд орштол хэн сийлж өгсөн юм бэ. Цогоогийн хоолойгоор дамжуулан “Хурд” хамтлаг урлаж сийлж өгсөн. Цогоо энэ гэр бүлийн эцэг эх, эх орноо хайрлах сэтгэлийг ард түмэнд дамжуулах радио станц, дуу хоолой юм шиг. Тэгэхээр Цогоо энэ гэр бүлийн гишүүн болж төрсөн нь анзаарахгүй орхиж боломгүй утга учрыг өгүүлж байгаа биз.

 Би нэг зүйлийг боддог. Бидний үеийнхний эцэг эхээ хайрлан эрхэмлэхээс эхлээд дагаж мөрдөхийг хичээдэг өв соёлыг орчин үеийн залуус ойлгохгүй, бүр хачирхан гайхдаг байх л даа. Гэхдээ тэдний зүрх сэтгэлд ч асар их энэрэл хайр байж л байгаа. Ээж, аавдаа муухай үг хэлчихээд бодолдоо гэмшсэн ч “Уучлаарай” гэж хэлж чадахгүй тэдний сэтгэлд, монгол сэтгэлгээний онцлог, хүмүүжлийн тусгал байж л байгаа. Яагаад гэвэл бид нарт байсан юм чинь тэдэнд ч байж л таараа шүү дээ. Монголоос өөр хайчих юм бэ, тийм биз дээ. Тийм учраас бид л эцэг эхээ хайрлан энэрэх сэтгэлээ гээлгүй, эх орон, нутаг ус, байгаль дэлхийдээ өгөөмөр халуун сэтгэлээр хандаж, зүй ёсоор харьцаж мэдэрч явах юм бол хүүхэд залуусын суурь мөн зөв тавигдах юм байна. Хүн болгон энэ орчлонд ирэхдээ ямар нэг үүрэгтэй ирдэг. Магадгүй хэн нэгэн төөрчихсөн явж байж ч болох. \Монголын үнэн сониноос\

 * * * 

ХУРД | “БҮСГҮЙ” амьд хөгжмийн тоглолт 6-р сарын 21-ны өдөр SocialPay Park-д зохион байгуулагдана.

Хөтөлбөр эхлэх: 18:00

Хөтөлбөр дуусах: 23:30

Мэдээлэл авах утас: 9913-9933, 8011-9000, 8550-0000

Тасалбар захиалах:

FreshPack апп болон www.FreshPack.mn вэбсайт, 7777-5020

Event X Mongolia: https://www.eventx.mn/event/1747

TICKET.mn Цахим Тасалбар: https://ticket.mn/event/2630

Биет тасалбар:

- Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/

- Shangri la mall B1 давхар М trip

- Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.