Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо

Өнөөдөр Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хурал Нийслэлийн соёлын ордонд боллоо. Түүхт 60 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянзүрх дүүрэг нь “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнууллаа.

Мөн эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан юм. Баярын хуралд Улсын Их Хурлын гишүүд болон үе, үеийн гавьяат зүтгэлтнүүд, алдар нэртэй хүндтэй хүмүүс урилгаар оролцов.

1965 оны 4 дүгээр сарын 14-нд “Найрамдалын район” нэртэйгээр анх байгуулагдахдаа 30 гаруй мянган хүн ам, 20 хороотой байсан бол өдгөө 450 гаруй мянган иргэнтэй, 43 хороо, 122 мянган га газар нутгийг хамарсан нийслэлийн хамгийн их хүн амтай эрчимтэй хөгжиж буй дүүрэг юм.

Тус дүүрэг нь Туул, Улиастай, Сэлбэ голын сав дагуу оршдог бөгөөд эртнээс улбаатай нийслэлийн хамгийн их архелогийн дурсгалтай нутаг юм. Ардын армийн үед Маймаа хот хэмээн алдаршиж Жанжин Сүхбаатарын өлгий нутаг гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

1960-1990-ээд онд үйлдвэр, орон сууц, төрийн үйлчилгээний байгууллагууд олноор төвлөрч, хот байгуулалтын суурь тавигдсан түүхтэй. Баянзүрх дүүрэг бол аж үйлдвэрийн ажилчдын хороолол, цэргийн район гэдгээрээ нийслэлдээ онцлог бүхий дүүрэг билээ.

 “Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг 2022 онд боловсруулж байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг төлөвшүүлж, цогц хот төлөвлөлттэй, ухаалаг дэд бүтцэд суурилсан орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Иргэдийн оролцоонд тулгуурласан, ил тод, хариуцлагатай засаглал бол энэхүү хөгжлийн бодлогын тулгуур зарчим юм.

Сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтаас дурдвал 66 км авто зам, 14,500 гэрэлтүүлэг, 535 ухаалаг камер, 13.6 км дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амралтын талбай, 3х3 спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг 106 шинэ талбайн бүтээн байгуулалтын ажил амжилттай хийгдлээ.

Баянзүрх дүүрэгт хийгдэх онцлох бүтээн байгуулалтаас дурдвал 20 мянган хүн хүлээж авах чадалтай “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”, 42 га талбайд иж бүрэн спорт, ногоон байгууламжтай бүс болох “Дарь-Эх цогцолбор”, “Экстрем талбай”, “Бидний гудамж”, “Кино урлагийн гудамж” зэрэг залуус, гэр бүлд чиглэсэн бүтээлч орчин бий болгоход анхаарч ажиллаж байна.

Цаашид, Улаанбаатар хотод хэрэгжих 24 мега төслөөс тус дүүрэгт 5 төсөл хэрэгжих юм. Тодруулбал, Улаанбаатар метро, Тойрог зам, Туулын хурдны зам, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл,  Тархмал эх үүсвэр төсөл ажил хэрэг болж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхийн сацуу эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлж иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад ээлтэй дүүрэг болон өргөжин тэлэх юм.

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Баяр: Энэ зам хэрэгтэй. Монгол инженер, менежер, ажилчин дагалдуулж юм сургавал бүр сайн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа  Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна  Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Саппоро орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна  Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа  Баруун 4 зам, ТБД андууд тэргүүтэй 100.5 км замыг шинэчилнэ  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг сольсон байна  БГД-ийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн урд талыг тохижууллаа  Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна  БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  БГД-т шинээр тоглоомын талбай байгуулсан байна  УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.