Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав. 

Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна. 

  1. ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
  2. ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  3. ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай” 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Баяр: Энэ зам хэрэгтэй. Монгол инженер, менежер, ажилчин дагалдуулж юм сургавал бүр сайн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа  Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна  Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Саппоро орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна  Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа  Баруун 4 зам, ТБД андууд тэргүүтэй 100.5 км замыг шинэчилнэ  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг сольсон байна  БГД-ийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн урд талыг тохижууллаа  Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна  БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  БГД-т шинээр тоглоомын талбай байгуулсан байна  УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.