Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх сануулга юм. Өнөөдрийн байдлаар иргэд, жолооч нар руу давхардсан тоогоор 348 мянган сануулах зурвасыг явуулсан байна. 

Өмнө нь иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал, 

  1. Хурд хэмжих
  2. Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
  3. Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
  4. Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
  5. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  6. Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
  7. Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
  8. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
  9. Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
  10. Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй. 

Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал, 

  1. Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэх
  2. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
  3. Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.

Түүнчлэн программ дээр ачаалал үүсэж байгаатай холбогдуулан сануулах зурвас хоцорч илгээгдэх тохиолдол ихээр гарч буй. Өөрөөр хэлбэл өмнөх өдөр гаргасан зөрчлийн талаарх мэдээлэл бүхий сануулах зурвас цаг хугацааны хувьд зөрчил гаргаснаас хойших хугацаанд иргэдэд хүрч байгаа гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна  Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж боллоо  Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов  Орон сууцны хотхон хорооллын дунд үүсдэг түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажиллаж байна  Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 байршилд авто замын ажил хийгдэж байна  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо  “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно  Х.Нямбаатар: 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрээгүй  БГД: “ОЁДЛЫН САЛБАРЫН МАСТЕР - 2025” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.