Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.

Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа  Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна  Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Саппоро орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна  Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа  Баруун 4 зам, ТБД андууд тэргүүтэй 100.5 км замыг шинэчилнэ  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг сольсон байна  БГД-ийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн урд талыг тохижууллаа  Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна  БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  БГД-т шинээр тоглоомын талбай байгуулсан байна  УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй  Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн радио станц нь Цогоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.