Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна

main_image

Өнөөдөр болсон дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр нийт 13 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс дөрвөн үүрэг даалгавар 100, таван үүрэг даалгавар 80-90 хувь, үлдсэн нь 50-иас дээш хувийн хэрэгжилттэй байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хаврын мод тарих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, сургууль, цэцэрлэгийн хашаанд, гэр болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн зам, талбай гээд нийт 594 цэгт 180 аж ахуйн нэгж, байгууллага, 804 иргэн, төрийн албан хаагчид хамтран 11,117 ширхэг мод бутыг тарьсан байна.
Түүнчлэн Шуурхай зөвлөгөөний үеэр өнгөрсөн Шуурхай зөвлөгөөний үеэр дутуу хэрэгжсэн үүрэг даалгаврыг биелэлтэд анхаарч ажиллахаас гадна дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
  • Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Хороодын Засаг дарга болон холбогдох хэлтсийн дарга нар хороондоо хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг гаргаж, ажлуудаа эхлүүлэх,
  • Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд зарлагадаагүй үлдсэн, дахин зарлах шаардлагатай ажлуудыг яаралтай зарлах, оролцогчгүй ажлуудыг буцаан татах зэрэг ажлыг зохион байгуулах,
  • Их цэвэрлэгээний ажлын хүрээнд том оврын хог буюу барилгын суурь, бетонон хавтангуудыг ачих, цэвэрлэх ажлыг зохион байгуулах,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт Сүүдрэвчтэй худалдаа эрхлэх ажлыг зохион байгуулах,
  • Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг асалтыг сайжруулах,
  • Дүүргийн 60 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор ААНБ-уудыг орчноо тохижуулах талаар Хороодын Засаг дарга нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах,
  • Дүүргийн хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах,
  • Хүүхдийг товлолт вакцинд хамруулахад дүүргийн НХХ, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, хороод хамтран зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна  Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж боллоо  Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов  Орон сууцны хотхон хорооллын дунд үүсдэг түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажиллаж байна  Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 байршилд авто замын ажил хийгдэж байна  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо  “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно  Х.Нямбаатар: 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрээгүй  БГД: “ОЁДЛЫН САЛБАРЫН МАСТЕР - 2025” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ  “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна  “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдаж байна  БГД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА  Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно  Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, их засварын ажил хийнэ  Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ  14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна  Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина  “П.Батчулуун эмчийг эрүүгийн хуулиар шийтгэвэл Монгол улс дэлхийд муу жишээ болж үлдэнэ"  “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ ОЛГОХООР ЗААСАН  Талбай дээр энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно  2025 оны 6 дугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөрэй  10 давхар орон сууцны барилгыг 28 цаг 45 минутад барьжээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.