
Энэхүү уралдааныг:
3-8 насны ангилалд “Миний хүсэл, мөрөөдөл”,
9-15 насны ангилалд “Манай дүүрэг миний ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Ерөнхий боловсролын 70-р тусгай сургуульд суралцдаг Баянгол дүүргийн 34 хорооны 112 хүүхэд 124 бүтээл ирүүлснээс 2 насны ангилалд шагналт байранд 6, тусгай байранд 4 хүүхэд шалгарсан байна.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар уралдаанд идэвхтэй оролцсон нийт хүүхдүүддээ, үргэлж дэмжиж байдаг аав ээж, асран хамгаалагч нарт нь баяр хүргэж талархал илэрхийлсэн юм.
Мөн уралдаанд оролцсон бүх хүүхдийн зурсан зургийг эмхтгэн цомог болгон гаргасан бөгөөд бүтээлийг нь гардуулж өгөв.




Сэтгэгдэл бичих хэсэг