
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Замын цагдаагийн хэлтэст дүүргийг Төмөр зам, 10-р хороолол, 3, 4-р Хороолол, Нарны хороолол, үйлдвэр болон гэр хорооллын бүс болгон хувааж блок блокоор нь авто болон дугуйн зам, явган хүний зам, орц гарц, тэмдэг тэмдэглэгээг хэрхэн сайжруулах, түгжрэлийг хэрхэн бууруулах талаар төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгосон. Энэ үүрэг даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ариунтөгс Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл өглөө.
Ингэхдээ дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс 34 хороог 9 блокийн зохион байгуулалтад оруулж схем зураглал гарган 1, 2-р блок дээр ТНААХ болон хороодын засаг дарга нартай хамтран үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Тухайлбал, 1 дүгээр блок буюу дүүргийн 1, 3, 4-р хороонд үзлэг шалгалт хийх үеэр хөдөлгөөний зохион байгуулалт, урсгал чиглэл өөрчлөх 3 санал өгсөн. Ингэснээр:
- 1-р хороо, 64-р байрны нэг чигийн хөдөлгөөнтэй болгож зохион байгуулалтыг өөрчилсөн. Ингэхдээ 67-р байрны баруун талын 2 урсгалыг 1 чигтэй болгож, 68-р байрны туслах замын 2 урсгалыг 1 чигийн урсгалтай болголоо.
- 3-р хороо, 63-р байрны нэг чигийн хөдөлгөөн зохион байгуулалт өөрчилсөн.
- 4-р хороо 05-р байрны нэг чигийн хөдөлгөөн зохион байгуулалт өөрчилсөн.
Мөн энэ ажлын хүрээнд дээр хороодод
Орон сууцны хорооллын авто зам өргөтгөх түгжрэлийг бууруулах талаар гарсан саналуудыг Нийслэлийн замын хөгжлийн газарт хүргүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Дүүргийн хэмжээнд замын түгжрэлийг бууруулах ажил цаашид үргэлжлэх юм.
Сэтгэгдэл бичих хэсэг