
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын явц 50 хувь,
- 20-р хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл их засварын ажлын явц 30 хувь,
- Энхтайваны өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас баруун 4 зам хүртэлх 1,7 км замын ажлын явц 70 хувь,
- 11, 22, 23, 34-р хороо, “Өргөө” кино театрын уулзвараас Зурагтын зам руу холбох авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил 40 хувь,
- 25,28,29-р хороо Гурвалжингийн гүүрний ажлын явц 40 хувь,
- 24-р хороо, “Алтай хотхон”-ы баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд тал хүртэлх авто зам 30 хувь,
- 2-р хороо, “Голден парк” орон сууцны хорооллын хойгуурх “Техник импорт”-оос “Эрэл”-ийн байр хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 70 хувь,
- 1, 3-р хороо, Барсын хойд талын туслах замын ажлын явц 50 хувь,
- “Хөсөг трейд”-ийн уулзвараас Фризерийн зүүн тал хүртэлх замын ажил 15 хувь ,
- 34-р хороо, 27А байрны хойд талын авто замын ажлын явц 15 хувьтай байгаа бол,
- 14-р хороо, “Ачлал” их дэлгүүрийн хойд талын зам 100 хувь хийгдэж дууссан байна.
Мөн дүүргийн 12 хороонд шороон замыг хусаж, тэгшлэх ажил 100 хувь хийгдэж дууссан байна. Түүнчлэн 2025 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд явган замын ажил хийж байна. Үүнд:
-
Энхтайваны өргөн чөлөөний явган замын ажлын явц 30 хувь,
-
Хатанбаатар Магсаржавын гудамжны явган замын ажлын явц 100 хувь,
- Раднаабазарын гудамжнаас 73-р сургууль хүртэлх авто зогсоол, явган замын ажил 100 хувь,
- “Алтай” хотхоны авто болон явган замын ажил 80 хувьтай байна. Мөн явган замын нөхөөсний ажил эхэлсэн гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл бичих хэсэг