“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулна. Үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ болохоос гадна морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрүүлээрэй. Мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болох боломжтой. Мөн баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүд дундаас супер азтаныг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна. 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын скаутын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, хамтран зохион байгуулагчаар Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, нийслэлийн Соёл урлагийн газар болон Хуйрнан шуугигч нэвтрүүлэг ажиллаж байна. Арга хэмжээ Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно. 

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна  Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж боллоо  Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов  Орон сууцны хотхон хорооллын дунд үүсдэг түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажиллаж байна  Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 байршилд авто замын ажил хийгдэж байна  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо  “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно  Х.Нямбаатар: 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрээгүй  БГД: “ОЁДЛЫН САЛБАРЫН МАСТЕР - 2025” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ  “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна  “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдаж байна  БГД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА  Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно  Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, их засварын ажил хийнэ  Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ  14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна  Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина  “П.Батчулуун эмчийг эрүүгийн хуулиар шийтгэвэл Монгол улс дэлхийд муу жишээ болж үлдэнэ"  “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ ОЛГОХООР ЗААСАН  Талбай дээр энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно  2025 оны 6 дугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөрэй  10 давхар орон сууцны барилгыг 28 цаг 45 минутад барьжээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.