“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Олон улсын хурал нь Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидыг чадавхжуулах асуудлаарх Бээжин хотноо 1995 онд хуралдсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. 

Олон улсын хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс бол хүн ам цөөтэй ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж  буй орнуудын нэг юм.  Сүүлийн 80 жилд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр өссөн, 832 нуур, усан сан ширгэсэн, мөсөн голын талбай 30 хувиар багассан,  нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Гэсэн хэдий ч Монгол Улс ердөө 0.1 хувь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Нүүдлийн соёл бол бидний мянган жилийн амьдралын хэв маяг. Гэвч өнөөдөр ган, цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэл учруулж байна. Тиймээс ч 2024 онд Уур амьсгалын өөрчлөлтийн яамыг шинээр байгууллаа” гээд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бөгөөд дэлхийн хамгийн том байгаль орчны хуралдаануудын нэг болох тус хуралд жендэрийн тэгш байдлыг онцлох сэдэв болгон өрнүүлэхийг онцлон тэмдэглэлээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед үгэндээ “Уур амьсгалын бодлогод жендэрийн хувирган өөрчлөх хандлагыг нэвтрүүлэх, эрчимжүүлэх хүсэл зориг бидэнд хэрэгтэй байна. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хангахад таван жилийн хугацаа үлдсэн бөгөөд бид бодлого, үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэж онцлов.

Олон улсын хуралд 200 орчим төлөөлөгч оролцсоноос Австрали, БНХАУ, БНСУ, Казахстан, Канад, Бүгд Найрамдах Коста Рика, Филиппин улсын  Засгийн газрын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улс дахь болон Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын Ногоон Сан, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг гадаад улс орны 60 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь энэхүү сэдэв дэлхий нийтийн нэн тэргүүний анхаарлын төвд байгааг нотолж байна.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангахад хөрөнгө оруулах нь нийгмийн шударга ёсны асуудал төдийгүй уур амьсгалд тэсвэртэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. AХБ 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулан өөрийн санхүүжилтээс 100 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь банкны жил бүрийн нийт санхүүжилтийн 50 хувийг эзлэх юм” гэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.