
Баянгол дүүргийн ЗДТГ, “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ГҮТББ, “Хувцас үйлдвэрлэл, оёдлын мэргэжлийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран дүүргийн оёдлын салбарынхан дунд “ОЁДЛЫН САЛБАРЫН МАСТЕР - 2025” уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд нийт 19 оёдолчин оролцож байгаа бөгөөд "Үндэсний хувцасны ур чадвар”, "Ажлын хувцасны ур чадварын уралдаан"-аар үргэлжилнэ.
Оёдолчдод мастер цол олгох арга хэмжээ 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болох юм.
Сэтгэгдэл бичих хэсэг