УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. Уг хуульд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудлыг болон амьгүй донорын хууль эрх зүйн асуудлыг цогцоор нь тусгасан бөгөөд хуулийг дагалдан олон стандартыг боловсруулан мөрдөх учиртай юм.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд амьгүй донор болсон иргэний гэр бүлд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран хөдөлмөрийн ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ ОЛГОХООР ЗААСАН байна.
Сэтгэгдэл бичих хэсэг