Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын 10 дугаар хуралдаан боллоо. Ээлжит хуралдаанаар “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийн явц, хөрөнгө оруулалт, уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны зохицуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, орон сууцжуулалтын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэв. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслүүдийг шуурхай штабын гишүүд ач холбогдлоор нь эрэмбэлсэн. “Нэгдүгээр тойрог зам” нь 2025-2028 онд нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн төсөл юм. 

Нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-г ирэх сарын 20-нд дуусгаж, тендер зарлахаар төлөвлөжээ. Төслийн санхүүжилт, газар чөлөөлөлт зэргийг шийдвэрлэхэд Төсвийн тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль зэрэгт зарим өөрчлөлт хэрэгтэйг Хотын удирдлага танилцуулаад Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Өнөөдрийн хуралдаанаар мөн орон сууцжуулах таван багц үйл ажиллагааны төслийг танилцууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах, амины орон сууц барихад зээл олгох, газрын эздэд бизнес хийх боломж бий болгох, гэр хорооллыг дэмжих сан байгуулах, ипотекийн хөтөлбөрийг бага орлоготой айл өрхөд чиглүүлэх зэрэг санал гарч байлаа. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нийслэлийн утааг бууруулахад гэр хорооллын зөв төлөвлөлт, шийдэл чухал. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хэсгийг ахалж ажиллаад, санал дүгнэлтээ боловсруулаад бараг дуусаж байна. Иргэдийн оролцоотой хот байгуулъя, хашаандаа сайхан амьдрах боломж нээж  өгье, дулаалгаар утааг шийдье гэдэг  дүгнэлтэд хүрсэн. Дулаанбаатар аян эхлүүлнэ” гэлээ. 

Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, хийн шилжилт, гэр байшингийн дулаалгын ажлаа эрчимжүүлэхийг штабын гишүүдэд үүрэг болголоо. 

Шуурхай штабын хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр тойрог замын трасс, төлөвлөлттэй танилцлаа. Нэгдүгээр тойрог замтай холбогдох Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаад зарлаж, бүтээн байгуулалтыг энэ зун эхлүүлж,  20 сарын хугацаанд эхний урсгалыг нээхээр тооцоолжээ.

Ерөнхий сайд “Говийн бүсэд дөрөв хоног ажиллаад ирлээ. Бүсийн зөвлөлийн хуралдаан амжилтай болж, орон нутгийн  удирдлагууд, иргэдтэй хөгжлийн шийдлээ хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг  эхлүүллээ. Энэ бол монголчууд хэлсэндээ хүрдэг, төлөвлөснөө хэрэгжүүлдэг гэдгийг харуулсан үйл явдал. Нийслэлийн Туулын хурдны зам төсөл ч    хөдөллөө. Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц сайн байна. Энэ хоёр зам холбогдсоноор түгжрэл 50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ бол улс төрийн намууд хамтдаа сууж байгаад гаргасан чухал шийдвэр. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа чанартай, тасралтгүй гүйцэтгэж чадвал энэ бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бүрэн шийдвэрлэх боломж байна” гэлээ



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.