УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УлсынИх Хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.  

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа бол…?

-Манай ажлын хэсэг нийслэл Улаанбаатар хот төдийгүй, аймгийн төв орон нутагт агаарын бохирдол, утааг бууруулахын тулд ногоон санхүүжилтийн тогтолцоог хэрхэн оновчтой бүрдүүлэх, төрийн бодлогыг зөв зүйтэй чиглүүлэх талаар санал, дүгнэлт бүхий Улсын Их Хурлын тогтоол боловсруулах зорилготойгоор байгуулагдсан.

Ажлын хэсэг 2024 оны Улсын Их Хурлын намрын чуулганаас хойш нийт долоон удаагийн албан уулзалт, 10 гаруй удаагийн албан бус уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Ингэхдээ тэгш оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, ногоон зээл олгож буй банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжилтнүүд, барилгын салбарын төлөөллүүд болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бодлого боловсруулагч яамд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл зэрэг өргөн хүрээний оролцоог  хангаж, оновчтой шийдэл эрэлхийлж ажилласан. Эдгээр ажлын үр дүн маань дараагийн ажлын хэсгийн хурлаар эцэслэнэ.

-Дээрх уулзалт, хэлэлцүүлгүүдээс талууд ямархуу санал, зөвлөмжүүдийг гаргаж байна вэ?

-Төрөөс өмнө нь авч хэрэгжүүлсэн ажлууд ихэвчлэн хэрэглээг дэмжсэн бодлогыг баримталж ирсэн. Гэтэл агаарын бохирдлыг дорвитой бууруулах хамгийн оновчтой бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл нь хэмнэлтийг дэмжих бодлого юм. Иймд ажлын хэсгээс боловсруулж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд байшин, сууц, гэрээ дулаалсан өрхүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн нөхцөлийг 60 сар хүртэл сунгах, одоо олгож байгаа ногоон зээлийн хүүгийн татаасны хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон шийдлүүдийг тусгахаар төлөвлөж байна. Үндсэндээ эрэлт, нийлүүлэлт, чанар гурвыг дэмжих гурван тулгуур баганатай цогц бодлогын өөрчлөлтийг тусгахыг зорьж байгаа юм. Тиймдээ ч, хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавьж, “ДУЛААНБААТАР” аяныг санаачлан эхлүүлээд байна.

- Уг аяныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Манай ажлын хэсгээс “Өвлөөс урьтаж дулаалцгаая” уриан дор “Дулаанбаатар” аяныг эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд айл, өрхүүдэд дулаалгын ач холбогдол, үр дүнг таниулахын зэрэгцээ, ногоон зээлийн санхүүжилттэй холбож бодит шийдлийг санал болгон, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллах юм.

Аянаа “Дулаанбаатар” гэж нэрлэсэн нь байшин, гэрээ дулаалсан өрх бүр хүйтнийг ажралгүй өвөлжих, дулааны баатар болж буй утгыг агуулна. Ногоон зээл олгох журам болон татварын дэмжлэг, зохицуулалтууд нийслэл хот төдийгүй орон нутгийн иргэдэд ч үйлчилнэ. Бид бүгд агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал бөгөөд үр дүнтэй шийдэл бол зөвхөн ДУЛААЛГА гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

-Өрх, гэрийг дулаалбал агаарын чанарт нөлөөлж, утааг бууруулахад ямархуу нөлөө үзүүлэх талаар холбогдох судалгааг хийсэн үү?

-Агаарын бохидлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны судалгаа хийж ажилладаг хэд хэдэн мэргэжлийн хүмүүстэй хамтран шаардлагатай судалгаа, тооцооллыг хийсэн. Бидний хийсэн энэхүү судалгаагаар дулаалгын ажлын орон даяар амжилттай зохион байгуулж чадвал 2028 он гэхэд агаарын бохирдол даруй 50-иас дээш хувиар буурах тооцоо гарсан.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцаар жишээ татаж болно. Нэг өрх сард  сайжруулсан түлш, түлээнд нийт 180-200 мянган төгрөг зарцуулдаг. Гэрээ 3.0 сая төгрөгийн үнэ бүхий багц дулаалгаар дулаалахад сарын 200 мянган төгрөгийг цахилгаан халаагуурын төлбөрт зарцуулдаг. Энэ нь цахилгааны үнийн өсөлтөөс хамаарч 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, 300 мянга гаруй төгрөг болж байна. Учир нь эрчим хүчний шөнийн үнийн хөнгөлөлтөд цахилгаан халаагуур багтдаггүй юм байна. Гэсэн хэдий ч цахилгаан хэрэглээнд шилжсэн айл өрхүүдэд хүүхдийн өвчлөл эрс буурсан, өөрсдийнх нь амьдралын чанар, тав тух нэмэгдсэн зэрэг маш олон давуу талууд байгааг иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр хэлж байсан.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцаар гэрээ дулаалсан хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар  тэдгээрийн 90 хувь нь гэр доторх агаарын чанар илт сайжирсан  гэсэн бол 89 хувь нь эрүүл мэндийн байдалд эерэг нөлөө үзүүлсэн, 66 хувь нь галлагаатай холбоотой хог хаягдлын хэмжээ буурсан гэсэн байна. Түүнчлэн өрх бүр жилд дунджаар дөрвөн тонн нүүрс, түлээний хэрэглээнээс татгалзсанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан гэсэн судлаачдын дүгнэлт гарсан.

Мөн Жерэс ОУБ-ын хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд гэр хорооллын дулаалгад зориулж 168 дулаалгын багийг бэлтгэсэн бөгөөд  эдгээр бригадуудаар дулаалгаа хийлгэсэн айлуудын 96 хувь  нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь сайн туршлага болсныг харуулж байгаа юм. Иймд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд төрөл бүрийн халаалтын шийдлүүдийг өргөнөөр хамруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

-Татварын урамшуулал дэмжлэгийг хэрхэн тусгасан бол…?

-Татварын багц хуулийн төсөлд гэр, байшингаа дулаалж эрчим хүчний хэмнэлт бий болгосон иргэд Хүн амын орлогын албан татвараас 15 сая төгрөгийг буцаан олголт авах боломжтой болох зохицуулалтыг тусгахаар саналаа хүргүүлсэн.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНКазахстан Улс дахь албан айлчлал эхэллээ  Украинд олон үндэстний цэрэг байрлуулахаар төлөвлөж байна  Төсөв 2026: Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижна  Фридрих Мерц: НАТО-г задрахаас Герман аварсан  Ч.Алтантуяа: Хоёрхон цаг хөлдөөх эмчилгээ хийлгээд, хавдрын хэмжээ 50 хувь буурсан  Хөлдөөх эмчилгээ эрүүл эдийг гэмтээдэггүй, хорт хавдрыг маш сайн устгадаг давуу талтай  Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ  Бүсчлэл харгалзахгүйгээр дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна  Б.Баярсайхан: Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон  “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ  “НАНДИН БОЛОВСРОЛ” ЭКСПО ЯАРМАГТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ  “Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог”  Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ  Богд хааны Хүрэн ордны зүүн талын газрыг буцаан авна  Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг хориглов  Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна  Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар 21 орны 43 баг бүртгүүлжээ  “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр  "Бидний ирээдүй-1000" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ  Богд хааны Хүрэн ордны сүр барааг хадгалах зорилгоор шинэ барилгад өндрийн хязгаар тогтоохыг үүрэг болголоо  Эрдэнэтэд хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээнэ  Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно  “Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”  С.Баяр: Энэ зам хэрэгтэй. Монгол инженер, менежер, ажилчин дагалдуулж юм сургавал бүр сайн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.