Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон билээ. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удаах хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Тодруулбал, нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд:

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
  3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  4. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;

Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шалгуур үзүүлэлтүүд:

       5. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

       6. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.

Энэ талаар нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв. 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал, 

  • Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;
  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд дээрх шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно. Тодруулбал, 

  • Мотоцикл
  • Механизм
  • Зүтгүүр
  • Чиргүүл
  • Цистерн 
  • Тусгай зориулалтын автомашин
  • Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгоно.

Ташрамд, Улаанбаатар хотод 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 74 хувийг 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл эзэлж байна. Мөн өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй 800 мянга гаруй тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд зургаан шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй  Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн радио станц нь Цогоо  Төрийн өмчийн компаниудын цаашдын чиг хандлагын талаар сургалт зохион байгууллаа  ТҮЦ эрхлэгчдэд АЖЛЫН БАЙР санал болголоо  Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно  ХУРД - "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт "Тэнд болзъё"  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ  "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна  Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно  Д.Мөнх-Эрдэнэ: ТҮЦ-үүдийг буцааж тавь. Ядарсан иргэд чинь ТҮЦ барьж амьдардаг юм.  Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна  2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо  “Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно  Нарны гүүрнээс Вокзалын автобусны буудал хүртэлх замыг маргааш өглөө нээнэ  БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.