УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр УИХ-аас санал оруулсны дагуу С.Магнайсүрэнг ерөнхий аудитороор томилохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 80.6 хувийн саналаар дэмжиж, тогтоолыг баталлаа.
Нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь төрд 27 жил ажилласан, түүнээс сүүлийн 10 жилд гурван яаманд Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй, Төрийн тэргүүн зэргийн түшмэл юм. Төрийн албанд анхан шатнаас нь эхлэн ажилласан туршлагатай түүнийг Ерөнхий аудитороор ажиллахыг олонх гишүүн дэмжсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Мерит зарчмаар явсан хүн очих их зүгээр байдаг. Аудитын хууль сайн шинэчлэгдсэн. Аудитын дүгнэлт углуургатай байдаг болсон. Меритээр явж бгаа хүн орж ирсэнд талархаж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Төрийн ажлын туршлагатай, мэргэшсэн хүн учраас талархалтай хандаж, дэмжинэ. Төрийн аудитын хууль шинэчлэгдээд удаагүй байгаа” хэмээн захилаа.



ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн
Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна
Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ
Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Сэтгэгдэл бичих хэсэг