
Шилдгүүдийг шалгаруулахдаа Татварын албанаас тавьдаг гол шалгуурууд болох сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, татварын тайлангаа хугацаанд нь ирүүлж тайлагнасан, татварын өргүй ААН-үүдээс нийт 60 аж ахуй нэгж иргэнийг:
Жижиг сегментийн 20 шилдэг татвар төлөгч,
Бичил сегментийн 20 шилдэг татвар төлөгч ААНБ,
Шилдэг татвар төлөгч 20 иргэн гэсэн 3 төрлөөр шалгаруулж хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ үеэр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “ТАТВАРЫН АЧ ТУС” гар зураг болон богино хэмжээний бичлэг хийх уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Сэтгэгдэл бичих хэсэг