Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо

Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах  зорилгоор зохион байгуулдаг  “Микро лион робот-2025” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Зохион бүтээгчдийн академи, “Лион робо” ХХК хамтран зохион байгуулдаг “Микро лион робот 2025” тэмцээнд нийслэл, орон нутгийн 37 сургуулийн 160 баг 350 гаруй сурагч оролцож, өөрсдийн зохион бүтээсэн роботоор мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаагаа сорилоо.

Уг тэмцээн нь Монгол инженер, залуучуудын зохион бүтээсэн “Лион робот” сургалтын төхөөрөмжийг ашигладгаараа онцлогтой. Энэ жил анх удаа дроны тэмцээн шинээр нэмэгдсэн нь орчин үеийн технологийн хөгжлийг сурагчдын суралцах арга барилтай уялдуулах, оролцоог нэмэх, тэмцээнийг илүү сонирхолтой, өргөн хүрээтэй болгоход чухал түлхэц болжээ. “Микро лион робот 2025” тэмцээнд сурагчид хөл бөмбөг тоглодог робот, сумо робот, лего робот, зураас дагагч робот, шоо цуглуулагч робот, дрон зэрэг 8 төрөлд нас насны ангиллаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

Лего-Робот хөл бөмбөг (6-9 анги) – 6 баг

Тэргүүн байр: Ховд ЗБА 1 (Ирмүүнсайхан, Азжаргал) - Ховд Зохион бүтээгчдийн академи

Дэд байр: Өндөрт тэмүүл (Мөнх-Эрдэнэ) - 44-р сургууль

Гутгаар байр: Арслан (М.Өлзийдэмбэрэл, А.Баяр) - Ханбогд 2-р сургууль

Тусгай байр: Ханбогд сумо (Ц.Баяржавхлан, Б.Гантиг) - Ханбогд 2-р сургууль

 

МикроЛион-Робот хөл бөмбөг (2-5 анги) – 24 баг

Тэргүүн байр: Баянгол 38 (А.Мөнхбаатар, С.Баярцогт) - 38-р сургууль

Дэд байр: Найзууд (Цэгц, Гэрэлт-Од) 50-р сургууль

Гутгаар байр: UMES Уудам монгол сургууль

Тусгай байр: 87 бага (Отгонзаяа, Цолмонгэрэл, Ууганбаяр)  87-р сургууль

Тусгай байр: Thunder Boys (Гис-Од, Байдар) 1-р сургууль

 

МикроЛион Лего (Unknown) (6-9 анги) 15 баг

Тэргүүн байр: Robot (Бумбаяр, Тэлмүүн) 69-р сургууль

Дэд байр: Аваргууд (Б. Төрболд , Б. Чинбаяр) 69-р сургууль

Гутгаар байр: Hitler (Амундра, Тэмүүлэн) Шинэ Санаа Иннова сургууль

Тусгай байр: Rangers (Ухаанзаяа, Одонбат) 69-р сургууль

 

Шоо цуглуулагч робот (6-12 анги) 11 баг

Тэргүүн байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) 44-р сургууль

Дэд байр: Enforcer (Билгүүнтөгс, Амармэнд) Орхон Хасү сургууль

Гутгаар байр: BTS (Хишигсүрэн) Бага тэнгэр сургууль

Тусгай байр: Niis2 (Золбаяр, Өлзийбадрах, Мандуул) Шинэ Санаа Иннова сургууль

 

Дрон (6-12 анги) - 21 баг

Тэргүүн байр: Orchlon white chocolate (Баттүшиг, Төгс-Амирлан) Orchlon International School

Дэд байр: 1169 (Насан-Очир, Анар) - Шинэ Санаа Иннова сургууль

Гутгаар байр: Orchlon chocolates (Манлай Оргил, Эрхэмбилэг Жавхлан)  Orchlon

International School

Тусгай байр: Orchlon 44 (Тэнүүн, Тэнгис) Orchlon International School

 

МикроЛион-Сумо Робот (2-5 анги) - 22 баг

Тэргүүн байр: Багачууд-1 (Төгстөгөлдөр) Ханбогд сургууль

Дэд байр: Sky Thunders (Бишрэлжаргал, Ирмүүн) 1-р сургууль

Гутгаар байр: Багачууд-2 (Б.БатИрээдүй) Ханбогд сургууль

Тусгай байр: GAN ZAM (Ulamdelgerekh, Nasandelgerekh) 20-р сургууль

 

Лего-Зураас дагагч робот (6-9 анги) 6 баг

Тэргүүн байр: Ханбогд-2 (Б.Бат-Ирээдүй, О. Мичидмаа) Ханбогд 2-р сургууль

Дэд байр: Log-Coders (Т.Энхтамир, Э.Анар, Н.Төгсбаяр) Логарифм сургууль

Гутгаар байр: Ховд ЗБА 3 (Азжаргал, Ерлан) Ховд Зохион бүтээгчдийн академи

 

Зураас дагагч робот (6-12 анги) -50 баг

Тэргүүн байр: Dominators 1 (Бат-Эрдэнэ, Тэргэл) Ховд Зохион бүтээгчдийн академи

Дэд байр: Орхон хурдан (Тулгатөгөлдөр, Азжаргал) 14-р сургууль

Гутгаар байр: Niis (Ханжигүүр)  Шинэ Санаа Иннова сургууль

Тусгай байр: SpeedMind (Энх-Учрал, Хулан) 44-р сургууль

Тусгай байр: Uteam (Билгүүн-Очир, Баяр) Orchlon International School

Уг тэмцээн нь хүүхэд, багачуудад математик, физик, мэдээлэл зүй, технологи зэрэг хичээлүүдийн суурь мэдлэгийг бодит хэрэглээ болгон амьдралд турших боломжийг олгодгоороо давуу талтай. Тэмцээний үр дүнд сурагчид нь электроник, програмчлалд анхан шатнаас ахисан түвшинд суралцаж цаашлаад дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож ур чадвараа сайжруулж, ирээдүйн чадварлаг инженерүүд бэлтгэгдэж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.