
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэлж байгаатай холбогдуулан Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй залуучууд болон эцэг эхчүүдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар уулзлаа.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Эрүүл мэндийн төв, 1-34 дүгээр хороо гээд Цэрэг татлагын товчоонд ажиллах баг бүрэлдэхүүнд бүх бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Иймд Цэргийн насны залуус Та бүхнийг цэрэг татлагадаа идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл бичих хэсэг