Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ

Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд 2025 онд хийхээр төлөвлөсөн дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б. Эрдэнэбаяраас тодрууллаа.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас энэ онд нийт 23 байршилд ф300-800 мм голчтой 14 км  дулааны шугам, тоноглолыг өргөтгөх, шинэчлэн солих болон шинээр угсарна. Тодруулбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд, Дэлхийн банкны санхүүжилтээр 8 байршилд, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 1 байршилд, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 байршилд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 байршилд дулааны шугам сүлжээг шинэчилж, өргөтгөх юм.

Тухайлбал, “УБДС” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 11е магистралийн дх1113– дх-1118 цэгийн хооронд 2ф800 мм голчтой 197 метр хос шугамыг хэсэгчлэн шинэчлэн солино. Тус шугамыг 1986 онд ашиглалтад оруулсан бөгөөд 2017-2021 онуудад гулсах тулгуур цөмрөх, гагнуурт гэмтэл гарч засварлаж байжээ. 2020, 2021 онд ЭХХТ-ийн металл шинжилгээний лабораторид хийсэн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэж гарсан. Тиймээс энэ жил шинэчилнэ. Тус шугамыг шинэчлэн сольсноор гэнэтийн аваар саатал гарч хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр таслах, ус буулгах, дүүргэх буюу их хэмжээний дулааны энергийн үргүй зардал гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техник технологийн хэлтсийн дарга Б. Эрдэнэбаяр хэлж байв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас шинэчлэх 14 км шугам сүлжээнийн мэдээллийг хүргэж байна.

 

1.    11е магистраль. ДХ1113 - ДХ1118 цэгийн хооронд хэсэгчлэн шинэчлэн солих ажил. /"ӨЭЭЭ" ХХК шинэчлэн сольсноос "Одкон холдинг" ХХК хүртэл/

 

2.    12б магистраль. ДХ-1227 цэгээс ДХ-1229 цэгийн хооронд 2Ф700мм голчтой 128 хос метр шугам шинэчлэн солих ажил.

 

3.    12б магистраль. ДХ-1229 цэгээс ДХ-1233 цэгийн хооронд 2Ф700мм голчтой 245 хос метр хэсэгчлэн шинэчлэн солих засварын ажил.

 

4.    11д-6а магистралийн холбоос ДХ611 цэгээс ДХ1186 цэг хооронд 2Ф500мм голчтой 30 хос метр шугамыг шинэчлэн солих засварын ажил.

 

5.    9ж магистраль ДХ9107 цэгээс ДХ9109 цэгийн хооронд 2Ф300мм голчтой 101 хос метр шугамыг хэсэгчлэн солих засварын ажил.

 

6.    5ж магистраль ДХ5168 цэгт дулааны худаг шинээр хийж, тоноглол угсрах ажил.

7.    Нарлаг худалдааны төвийн зүүн талаас Бичил 6-р хороолол буюу 28-р сургуулийн баруун хойд тал хүртэл шинээр барих дулааны шугам УДДТөв -ийн барилгын ажил

8.    Соломон (и-март) худалдааны төвийн урд талаас эхлэн ОСНААУГ-ын ДДТ№95 хүртэл шинээр төлөвлөж буй 0.6 хос.км 2ф400 мм-ийн голчтой дулааны шугамын барилга угсралтын ажил

9.    2д магистраль  ДХ264 цэгээс ДХ269 цэг хүртэл   2ф250 мм голчтой  0.282 хос.км шугамыг 2ф400 мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил

10.  1а магистраль ДХ-116-А6 цэгээс ДХ-116-А16 цэг хүртэл 2Ф400мм-ийн голчтой 0.578 хос км, ДХ116-А1 цэгээс ДХ116-А2 цэг хүртэл 2Ф400мм-ийн голчтой 0.150 хос км нийт 0.730 хос.км шугамыг шинэчлэн сольж,  төвшин өндөрлөх барилга угсралтын ажил /Хүйтэн усны шугамын хамт/

11.  1а магистралийн ДХ110 цэгээс ДХ110-17 цэг хүртэлх Зайсан орчмын хэрэглэгчдийг дулаанаар хангах 2Ф400мм-ийн 550 хос.м шугамыг 2Ф600мм болгон өргөтгөн шинэчлэх ажил

12.  1а магистралийн ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400мм-ийн голчтой шугам татах барилга угсралтын ажил

13.  Дулааны 2А магистраль, ДХ-212 цэгээс ДХ-215 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.120 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажил

14.  Даралт өргөх насос станц №3-ын буцах талын 6кВ-ын тогтмол хурдны насосыг хувьсах хурдны насосоор шинэчлэн солих ажил

15.  СХД 2,20-р хороо. Толгойт, цэргийн хотхон орчмын дахин төлөвлөлтийн байршлыг хангах дулааны шугам шинээр татах ажил

16.  3в магистраль. ДХ327 - ДХ338 хооронд 2Ф500мм-ийн шугамыг хэсэгчлэн солих засварын ажил

ДХ332 - ДХ332-1 хооронд 2Ф200мм-ийн голчтой 116 хос метр шугамыг хэсэгчлэн солих засварын ажил

17.  ДЦС4 -өөс Яармаг гэр хороолол хүртэлхи 2Ф600-2Ф700 мм-ийн голчтой дулааны шугамын өөрчлөлтийн зураг. ф600/1256 у/м, ф700/187 у/м

18.  Насос станц №9 -ийг өгөх болон буцах шугамын даралтыг өргөхөөр өөрчлөн өргөтгөн шинэчлэх ажил.

19.  Цэргийн хотхон орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн "А", "Б" блокийн дулаан хангамжийн шугам угсралтын ажил

20.  Дулааны 9б магистраль. Цэвэрлэх салаа ДХ935-ДХ935-9 хүртэлх 2Ф300-ийн 745 хос метр шугамыг 2Ф400/500 болгон өргөтгөх шинэчлэх ажил

21.  9а,б магистраль. Цэвэрлэх салаа ДХ935-9-ДХ935-19 2Ф300-1100 хос метр шугамыг 2Ф400мм болгон өргөтгөн шинэчлэх ажил

22.  Залуус-1 орон сууцны хороолол гадна шугам сүлжээний угсралтын ажил

23.  Даралт өргөх насос станц №7-д тогтмол хурдны насосуудыг шинэчилж өргөтгөх ажил (NSL-300-415 насос 3ш)



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.