
БНСУ-ын үндэсний ассамблейн дарга Ү Вог Шигийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн даргын хувиар оролцсон юм. Тэрбээр “Миний бие хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Ялангуяа иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих нөхцөлийг сайжруулах, найрсаг итгэлцлийг бататгах чиглэлд тодорхой бодит алхмуудыг хэрэгжүүлэхэд анхаарч, бүхий л түвшинд идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна” хэмээн тодотголоо.
Уулзалтын үеэр талууд эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорих шаардлага үүссэн иргэдийн визийн шийдвэрлэгдэх хугацаа удаашралтай байгаа талаар болон хил дээрээс иргэд буцаагдаж байгаа асуудлаар санал солилцов. Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг визний бодлогыг зөөлрүүлж, дахин хянан үзэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын зүгээс удаа дараа тавьсан хүсэлтүүдэд дорвитой арга хэмжээ авч чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-ын Элчин сайдад холбогдох үүрэг чиглэл өгсөн бөгөөд Үндэсний Ассамблейгаас эдгээр асуудлуудад тууштай анхаарч ажиллахаа мэдэгдлээ.






"Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг