УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2025.04.28) 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Парламентын түүхэнд холбогдох энэхүү үйл явдлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Хаврын адаг сарын шинийн нэгний, Дашнямтай билигт сайн өдөр тохиож байгааг тэмдэглээд “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдон ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулж байна. Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд Та бол Улсын Их Хуралд 4 удаа сонгогдож, 2012-2016 онд Улсын Их Хурлын дэд даргаар, 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөн байгуулалт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатны сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн, төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” гэлээ.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдар цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ. “Эрчим хүч” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулан сумын төвүүдийг эрчим хүчээр хангах, зогсонги байдалд байсан “Мянганы зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж аймгийн төвүүдийг авто замаар холбох, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих эхлэлийг тавьсан зэргийг онцлон дурдлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм Таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд үг хэллээ. "Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, гишүүд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хувь хүний хувьд, Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан үе маань их онцлогтой байсан хэмээгээд “МАН цөөнхөөс олонх болж, төрийг эрхийг барих үед улс орны санхүүгийн нөхцөл хүнд, эдийн засаг -1.4 хувьд хүрч доройтсон байлаа. Бид нэн тэргүүнд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох чиглэлээр ажиллан, ОУВС болон хандивлагч улс орнуудаас дэмжлэг туслалцаа хүсэж, хоёр жилийн дотор хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5.7 хувь хүргэн өсгөж байлаа” гэв.

Ийнхүү өнөөдрийн хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн зочдод чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нар хөрөг зургийг тогтоон байрлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.