УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдын хууль бус баримтыг дэлгэж, прокурорт хандлаа

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хандан ил захидал илгээлээ. Тэрбээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хууль зөрчиж гаднын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн баримтыг чинь дэлгэв. Улмаар тэрбээр түүний энэхүү үйлдлийг шалгуулахаар прокурорт хандахаа ч мэдэгдлээ.

Энэ тухайд тэрбээр ил захидалдаа “Эмчийн дүртэй, эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын донтон Эрүүл мэндийн саад Т.Мөнхсайхан чиний хэлсэнчлэн хоёр дахин хямд хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй. Чиний хууль зөрчиж гаднын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн баримтыг чинь дэлгэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би эмийн хуулийн төсөл дээр бүтэн хоёр жил ажиллаад хурдан өргөн барихыг хүсэхэд та нар хав дарсан. Аргаа бараад би эмийн чанарыг шалгадаг Түр хороо байгуулж, өөрөө ахлан УИХ, Засгийн газар, ард иргэддээ чанаргүй эм яагаад 2-3 дахин үнэтэй байгааг дэлгэн харуулсан. Үүний үр дүнд Эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 онд баталсан. Ингэж эрхэм сайд танд эмийн чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрэн бүрдсэн.

...Энэ хуулийг түрийвчээ зузаатга гэж хийгээгүй юм шүү. Зовсон олон түмэнд чанартай эм оруулж ирээрэй гэсэн болохоос таныг гаднын эмийн үйлдвэрүүдтэй үнэ тохиролц гэж хэлээгүй. Ямар нэгэн тендерийн харьцуулалтгүйгээр худалдаж авах гурван жилийн гэрээ хийсэн байна. Эхний 9.6 тэрбум төгрөгийг Даатгалын сангаас хууль бусаар төлчихсөн байна. нийтдээ 120 тэрбум төгрөгөөр хууль бусаар эм худалдаж авах гэж байна. Энэ бүхэн нь ил гараад ирэхээр төлбөртэйгөөр хүн гүтгэж, харлуудаг. Чиний энэ технологийг хүмүүс мэддэг болсон. Таны хоёр дахин хямд эмийг өвчтөнүүд хайгаад байна. Эмээ хаана байгааг заагаад өгчих. Би эмийн үнийг өсгөж зарсан баримтуудыг чинь прокурорт өгнө. Хуулийн байгууллагад хоёулаа уулзъя. Т.Мөнхсайхан, чи хүн чанартай байгаа ч зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий хөрөнгөө түнтийлгээд байгаа ч” гэжээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Б.Баярсайхан: Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон  “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ  “НАНДИН БОЛОВСРОЛ” ЭКСПО ЯАРМАГТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ  “Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог”  Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ  Богд хааны Хүрэн ордны зүүн талын газрыг буцаан авна  Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг хориглов  Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна  Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар 21 орны 43 баг бүртгүүлжээ  “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр  "Бидний ирээдүй-1000" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ  Богд хааны Хүрэн ордны сүр барааг хадгалах зорилгоор шинэ барилгад өндрийн хязгаар тогтоохыг үүрэг болголоо  Эрдэнэтэд хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээнэ  Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно  “Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”  С.Баяр: Энэ зам хэрэгтэй. Монгол инженер, менежер, ажилчин дагалдуулж юм сургавал бүр сайн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.