Баянгол дүүргийн Нийгмийн салбарын удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Нийгмийн хөгжлийн хэлтсээс танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн Засаг даргын орлогч нийт 11 үүрэг даалгавар өгснөөс 95 хувийн хэрэгжилттэй байна. Тухайлбал,
- Сурагчдын бие даалтын 7 хоног болон улирлын амралтын 7 хоногт хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 31 гээд нийт 54 сургуулиас суралцагчдын аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөөг суралцагч, эцэх эх, асран хамгаалагч гээд нийт 62 мянган хүнд хүргэж ажилласан,
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд энэ талаарх хууль тогтоомж, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг боловсролын болон эрүүл мэндийн салбарынхан, Хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Улаан Загалмайн хороо гээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 183 иргэн, ААНБ-д хүргэж ажилласан гэсэн мэдээллийг өглөө.
Түүнчлэн Нийгмийн салбарын удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр зөвлөгөөний үеэр Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл дүүргийн боловсролын байгууллагад шаардлагатай сантехникийн их засвар, цахилгааны их засвар, бага сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад шаардагдах тонон төхөөрөмж худалдан авалтын явцыг талаар мэдээлэл өглөө. Мөн дүүргийн 26-р хороо, “Нарны хороолол”-д Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийн түрээсэлж байсан байрыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр, дүүргийн 26 дугаар хорооны цэцэрлэгийн насны 150 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар боловсролын салбарт хийгдэх ажилд анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл бичих хэсэг