“Баянгол боловсрол-2025” өдөрлөгийг зохион байгуулах ажлын хүрээнд Филлиппин улсын гадаад хэлний сургууль, академийн төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Өнөөдрийн уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Philinter академийн захирал Ин Чой, IMS академийн захирал Ким, I.Breeze академийн захирал Жэнни, Монгол-Филлипинийн Боловсрол соёлын төвийн үүсгэн байгуулагч Я.Эрдэнэчимэг, “BTG” академийн гүйцэтгэх захирал Х.Азжаргал нар оролцлоо. Уулзалтын үеэр англи хэлний боловсролыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, англи хэлний багш нарын хэлний түвшинг ахиулах, төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Баянгол-Боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан дүүргийн ЕБС-ийн 19 захирал, удирдлагууд Филиппин улсын Сэбү хотод ажлын айлчлал хийсэн.


Айлчлалын үеэр манай дүүрэг Сэбүгийн тэргүүлэгч ESL байгууллага болох Philinter академитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн төрийн өмчийн 20 сургуулийн 20 багш Филиппиний Сэбү хот дахь Philinter академид англи хэлний түвшингээ ахиулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцаж байна. Энэ ажил цаашид үе шаттай хэрэгжих юм.



ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг