
Баянгол дүүргийн 26-р хороо, “Нарны хороолол”-д Нийслэлийн 100, 262 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд салбар цэцэрлэгүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгвэл, Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийн түрээсэлж байсан байрыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүллээ. Ингэснээр, дүүргийн 26 дугаар хорооны цэцэрлэгийн насны 150 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл бичих хэсэг