Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй "Урин цагийн аялгуу-IV" өсвөрийн морин хуур хөгжимчдийн уралдаан 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болж өндөрлөлөө.Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордноос зохион байгуулж буй тус арга хэмжээний шүүгчээр СУИС-ийн багш, УГЗ Д.Ариунболд, Монголын Морин хуур хөгжмийн багш нарын холбооны тэргүүн МУБИС-ийн багш, СТА Б.Өсөхбаяр, дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны багш, хөгжмийн зохиолч, СТА П.Ганбат нар шүүн явууллаа.
Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн 100 гаруй сурагч бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангилалд өрсөлдөж аваргаа шалгаруулсан. Үүнд:
Бага насны ангилалд:
- Тэргүүн байр- Амартүвшингийн Буян-Очир
- Дэд байр- Энхбатын Амармэнд
- Гутгаар байр- Одбаярын Оргил
- Тусгай байр- Гантулгын Өлзий-Учрал
Дунд насны ангилалд:
- Тэргүүн байр- Насанжаргалын Азжаргал
- Дэд байр- Заяатын Ирээдүй
- Гутгаар байр- Болдсайханы Буянтогтох
- Тусгай байр- Борхүүгийн Санчир
Ахлах насны ангилалд:
- Тэргүүн байр- Алтаншагайгийн Намуунаа
- Дэд байр- Амартүвшингийн Нандин-Эрдэнэ
- Гутгаар байр- Цэрэнбямбын Ханга
- Тусгай байр- Энхжаргалын Болд нар тус тус шалгарч шилдгийн шилдэг “Гран-При”-ийн эзнээр Соёл-Эрдэнийн Золбадрах шалгарлаа. Мөн дашрамд дурдахад уралдааны шилдэг оролцогч Энхбаярын Нямбаярт СУИС-д элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа.



МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг