Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “Wsup” media agency-ын уран бүтээлчдийн бүтээсэн “Сонсогчид” ОАК Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч эхэллээ.
Үзэгчдийн таашаалд нийцэж буй энэхүү шинэ уран бүтээлд 2000 гаруй хүн оролцон тоглосон бөгөөд киноны гол дүрүүд нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны сургалтад сууж бэлтгэгдсэнээр дүрээ илүү “амьдруулж” чадсан болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Цагдаагийн сонсогчдын амьдралын талаар өгүүлэх энэхүү киног бүх насныхан үзэхэд тохиромжтой байхад анхаарч “хараалын үг” хэрэглэхгүй, гэгээлэг, хөгжилтэй өгүүлэмжтэйгээр бүтээсэн байна.
“Сонсогчид” ОАК нь “Тусгай салаа” ОАК-ноос хойш үндэсний телевизээр гарч буй цэрэг, цагдаатай холбоотой томоохон уран бүтээл юм. Тус олон ангит киноны төгсгөлийн 10 дугаар анги бүх IPTV-д байршаад байгаа аж.



Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн радио станц нь Цогоо
ХУРД - "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт "Тэнд болзъё"
Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа ҮНЭГҮЙ тоглоно
Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа ҮНЭГҮЙ тоглоно
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Сэтгэгдэл бичих хэсэг