
Баянгол дүүргийн ЗДТГ-аас иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хотын стандартын танилцуулга болон дүүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад холбогдох UCS 1202В:2022 буюу “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага” хотын стандартын сэдэвчилсэн сургалтыг нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтын үеэр Хот байгуулалт, хотын стандартын газрын Худалдаа, үйлчилгээний байгууллагын стандарт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн гадна хаягийн стандарт ямар байх талаар сургалт явуулж, зөвлөмж мэдээлэл өглөө. Ингэхдээ “Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ. Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах бөгөөд хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй байх ёстой” гэдгийг онцолсон юм.
Мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн Б.Болор хотын стандартыг мөрдүүлэх чиглэлээр гарсан хууль тогтоомж болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан “Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам”-ын талаар мэдээлэл өглөө.
Сургалтад дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний байгууллагынхан оролцсон юм.






орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа
ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг