
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.11 дэх заалтад "Төрийн болон орон нутгийн оролцоотой бүх төрлийн хуулийн этгээдийн архивыг 8 жил тутамд төвлөрүүлэн авна", Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалд "Төрийн архивын нийтлэг журам"-ын 3.1-д "Архивын сан хөмрөгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлэх бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон түүх, эрдэм шинжилгээ мэдээлэл, лавлагааны ач холбогдолтой баримтаар байнга баяжуулна" гэж тус тус заасан байдаг.
Тэгвэл энэхүү хууль, журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дүүргийн Архивын хэлтсээс “2025 онд Дүүргийн архивт нөхөн баяжилт хийх хуваарьт 29 байгууллагын албан хаагчдад зориулан “Төрийн архивт нөхөн баяжилт хийх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр нээсэн бөгөөд энэ үеэр нөхөн баяжилтын ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгэн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулан, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад амжилт хүслээ.



Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал
ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг