Монгол Улс Азийн эх газрын барагшун тархалтын төв муж болохынхоо хувьд энэ түүүхий эдийг гадагш гаргахыг бүрэн хориглох хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцоллоо.
Учир нь Монгол Алтайн уулс болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад тархсан барагшун нь олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулсан ховор түүхий эд учраас өөрсдөө дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах шаардлагатай. Ингэснээр Монгол Улс өөрийн гэсэн эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүнтэй болох бүрэн боломжтой. Үүний тулд барагшунаар сайн бүтээгдэхүүн гаргах технологийн хөрөнгө оруулалтуудыг Монгол Улсад хийх бодлого барих ёстой гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн онцолж байна.
Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар барагшуны нөөц, ашиглалтын талаар салбарын яамны мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн барагшуны эрүүл мэндийн ач холбогдол төдийгүй дотооддоо эцсийн бүтээгдэхүүн болгох боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Барагшун бол нөхөн сэргээгдэх гэж олон мянган жил зарцуулдаг, ховор зүйл. Тэгэхээр үүнийг түүхий эдээр нь экспортолж ерөөсөө болохгүй. Манай улс эрүүл мэнд, эм үйлдвэрлэлийн процессын шатанд хүнд метал, бохир бодисуудыг нь цэвэрлэж чадахгүй байгаа учраас үнэд хүргэж чадахгүй байгаа юм. Харин гаднын орнууд тусгай бэлдмэл гаргаад 20-30 ам.доллароор зараад байна шүү дээ.
Тиймээс ЭМЯ, уламжлалт анагаах ухааны салбарынхантайгаа нийлээд бүтээгдэхүүн болгож боловсруулах шаардлагатай байгаа юм. Ингэж чадвал Монгол Улс өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болох бүрэн боломжтой. Гадагшаа гаргахыг хориглохын зэрэгцээ барагшунаар сайн бүтээгдэхүүн гаргах технологийн хөрөнгө оруулалтуудыг Монгол Улсад хийх бодлого барих ёстой” гэлээ.



Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал
ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг