Хүнсний инженер О.Гал-Очир: Орон орны хоолыг нэг дороос идэж үзэх нь маш том боломж

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестиваль өнөөдрөөс долоо хоногийн хугацаанд Сүхбаатарын талбайд болж байна. Тэгвэл уг фестивалийн талаар хүнсний инженер О.Гал-Очир пэйж хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ ийнхүү бичжээ.

Хүнсний инженер О.Гал-Очир “Гадуур ажилтай явж байгаад өнөөдөр чинь UB Food festival нээж байгаа юм чинь очоод өдрийн хоол идчихье гээд хальт очлоо. Бөөн оочер. За яахав, дуусах болоогүй тул дараа ирье гээд ойрхон газар хооллоод сууж байтал фэйсбүүкээр нэг өлөн ховдог Монголчууд гэжээ. Жагсаж цугладаггүй юм байж турж үхэх гэж байгаа юм шиг оочерлоод гэж мэгцэн.

Хоол бол маш сайхан зүйл шүү. Тэр тусмаа орон орны хоолыг нэг дороос идэж үзэх боломж гэдэг маш том боломж. Харин ч street food гээд гадааддаа ил задгай хийж зардаг хоолнуудыг маш том битүү байгууламж бариад дотор оруулж байгааг нь харахад л зохион байгуулалтыг харж болохоос гадна энэ төрлийн фестивальд маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна.

Хатуухан хэлэхэд үндэсний олигтой хоол гэх зүйлгүй байж өөр орны хоолыг сонирхож очсоны төлөө ажилгүй амьтад, өлөн гарууд, турж үхэх гэсэн хүмүүс гэсэн шүүмжлэл хэлж байгаа хүмүүсийн хандлага өөрөө их асуудалтай шүү.

Дээр нь уран мурааны жагсаалд ирдэггүй юм байж хэмээн шүүмжүүдээ чимэглэчихжээ бас.

Будаа агшаагаад махтай холиод түмэн янзаар нэрлэж иддэг байж өөр улсын хоолыг яагаад сонирхож болохгүй гэж. Ажлын цагаар хоол эргүүлдэж байгаа нь яагаад буруу гэж.

Хоол бол хүний анхдагч хэрэгцээ. Эрүүл мэндэд шууд нөлөөлөхөөс гадна таашаалын хамгийн том хэлбэр юм шүү дээ.

Өлөн инженер нь дуусахаас нь өмнө очиж өлөнтөнө өө. Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР” гэжээ.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.