Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламж зэрэг тохижилтыг хийнэ

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан судалжээ. Энэ хүрээнд 2021 онд "Сэлбэ сэргэлт" төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулсан. Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулалт хийх юм.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ сэргэлт” төсөл нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж, тохижилтыг агуулсан иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн өндөр эрсдэлтэй хэсэгт баригдаж буй 1.4 километр үргэлжлэх түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажил хийнэ. Эдгээр ажлууд зураг төсөлд туссан байгаа” гэдгийг хэллээ.

2023 оны 7 дугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далан байсан. Харин барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэлх төмөр бетон хийцтэй бөгөөд уг ажил ирэх 6 дугаар сарын 30-нд дуусах юм. Далангийн ажлын дараагаар тохижилт, ногоон байгууламж хийнэ.

"Престиж инженеринг" ХХК-ын гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангасан байхаар төлөвлөлтийг хийсэн” гэлээ.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уг төсөл нь Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөл, Инженерүүдийн зөвлөл, Архитекторуудын эвлэл зэрэг олон байгууллагаар батлагдаж, магадлалаар орсон төсөл. Далан байгууламжийн ажил дуусаж тохижилт хийсний дараа энэхүү далан өндөр харагдахгүй. Иргэдийн хүсэж буй тохижилтын ажлыг хийж эхлээгүй байгаа учраас далан нь өндөр харагдаж байгаа юм” гэв.

"Билгүүн Монгол Констракшн" ХХК-ын ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд ямар нэг байдлаар манай зүгээс технологийн алдаа гаргалгүйгээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна” гэлээ.

Өнгөрсөн 2023 оны долдугаар сарын үерээр Сэлбэ голын усны түвшин хэмжилтээр секундэд 45 шоо метр ус өнгөрүүлсэн. Харин ойрын жилүүдэд үүнтэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирэх магадлалтай учраас энэхүү түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн байгууламжийг барьж байгааг албаныхан онцоллоо.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.