Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.7 хувьтай байна.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр холбогдох дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил, газар чөлөөлөлт, хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ, ногоон байгууламж, 1800-1222 утсанд иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлт болон дүүрэгт гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2025 ны А/237 захирамжийн хүрээнд Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 17-24-ний өдрүүдэд нийт 24 байгууллагын 30 гаруй албан хаагч ажилласан. Шалгалтаар давхардсан тоогоор нийт 2400 гаруй зөрчил илэрсэн бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж цаг үеийн асуудлаар холбогдох хэлтсийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,
ХОТ ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД:
  • “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ хогны татвар бүрдүүлэлт болон хог тээвэрлэлтийн талаар нэгдсэн байдлаар танилцуулга мэдээлэл өгөх,
  • Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд гарааш буулгах, хашаа хайс буулгаж орц гарц чөлөөлөх, ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг зохион байгуулах,
  • “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас экологийн боловсрол олгох талаар сургалт зохион байгуулах, мод тарих боломжит газрын судалгааг гаргах,
  • Нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муур барих ажлын хүрээнд бэлтгэл ажлыг хангах,
  • Дүүргийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлж үзлэг шалгалт хийх,
  • Дүүргийн хэмжээнд халуун сүү, цагаан идээгээр үйлчилдэг газрын судалгааг гаргах,
  • Эвдэрч гэмтсэн автозам, замын хашлага, хашаа хайсыг засварлах, шинэчлэх ажлыг эхлүүлэх
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрэлтүүлгийн шонгийн ил гарсан цахилгааны утсыг цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах,
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД:
  • “Баянгол Хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөө танилцуулах,
  • Дүүргийн хэмжээнд орон сууцны орцны өнгө үзэмжийг сайжруулах талаар аян зарлах,
  • Дүүргийн хэмжээд нэн шаардлагатай байгаа камерын судалгааг нягтлах
  • “Элсэлтийн шалгалт-2025” болзолт уралдааны хүрээнд төгсөх ангийн сурагчдын дунд “Баянгол сорилго” урьдчилсан сорилго зохион байгуулах,
  • Гэмт хэрэг, зөрчил, гомдлын дуудлагын мэдээлэл ихээр ирдэг байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийх,
  • Хороодын Засаг дарга нар хороонд ажиллах төлөвлөгөөг боловсруулах, 5-6 дугаар сард танилцуулах,


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.