Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн III-XII ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй "Урин цагийн аялгуу-IV" өсвөрийн морин хуур хөгжимчдийн уралдааны бүртгэл 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхэллээ.
Тус уралдаан нь 2025 оны 04 сарын 19-ний өдрийн 08:30 цагт Монголын Үндэсний Их Сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдана.
Бүртгэлийг 2025 оны 04 сарын 01-нээс 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны 3 давхрын 31 тоот өрөөнд хийнэ.
Уралдааны техникийн зөвлөгөөн 04 сарын 18-ны өдрийн 16:00 цагт Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордны урлаг зааланд болно.
Бүртгүүлэхэд шаардлагатай материалууд:
1. Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар
2. 2 хувь цээж зураг (3x4 хэмжээтэй)
3. Мэдүүлэгтээ насны ангилал, 2-р шатанд хөгжимдөх зохиолын нэр, хөгжмийн зохиолчийн нэрний хамт тодорхой бичсэн байх
4. Бүртгүүлэхээр ирэхдээ мэргэжлийн багштай хамт ирнэ
5. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг
6. 2025 оны 04 сарын 19-ий өдрийн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн шагналт, Ардын жүжигчин, Н.Жанцанноровын “Монгол аялгуу” зохиолыг нийт оролцогчид тоглох тул багш нар сурагчдаа бэлтгэж ирнэ.
Лавлах утас: 9912-6361, 9696-6670, 8004-4588, 8898-9236
Сэтгэгдэл бичих хэсэг