Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Шинэ тойрог авто замын трасс дагуу ажиллалаа

Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийн авто замын трассыг дөрвөн хувилбартай боловсруулжээ. Өнөөдөр онцолж сонгоод буй 23.2 км урт үргэлжлэх трассын байршлуудтай хотын дарга Х.Нямбаатар, төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс танилцаж, трассын газар чөлөөлөлт, нөлөөллийн судалгааны талаар мэдээлэл солилцлоо. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог зам нь баруун талдаа Туулын хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелээр холбогдоно.

Трасстай танилцах байршил түгжрэлийн нөлөө ихтэй Яармагийн Эрчим хүчний гудамжаас эхэлж, Нэгдүгээр хорооллын арын дэнж, Ханын материалын хойд хэсэг буюу Ган хийцийн тоосгоны хуучин үйлдвэрийн ойролцоох байршилтай танилцлаа. Трассын дөрвөн хувилбарт бүгдэд нь газар чөлөөлөх нөлөөллийн тооцоог гаргасан. Өнөөдрийн байдлаар трассын эргэлтийн цэгүүдийг тодорхойлох ажил хийгдэж байна. Түгжрэл ихтэй байршлуудад түгжрэлийг бууруулах болон газар чөлөөллийн нөлөөлөл багатайгаар трасс сонголт хийж буйг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны заагт 3 км урт туннел зургаан эгнээтэй явган хүний орц, гарцтай иж бүрэн төлөвлөгдөнө. Дараа нь ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангийн урд Ганц худгийн замын эргэх хэсэг болон “Да хүрээ” авто худалдааны төвийн уулзварт трассын байршилтай танилцлаа. Тус байршлаас тасралтгүй гүүрэн байгууламжаар буюу хоёр түвшний авто замаар зорчиж, Туулын хурдны замтай шууд холбогдоно. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл бага, гүйцэтгэх ажлын зардлыг хэмнэсэн, Дамбадаржаа, Сэлбэ, Шархад, Амгалан дэд төвийн ачааллыг хуваалцах байдлаар трассын төлөвлөлтүүд хийгджээ.

Шинэ тойрог замын урьдчилсан ТЭЗҮ-ээр уг авто зам нэг талдаа гурав буюу нийт зургаан эгнээтэй баригдана. Давхар замын эргэлт, тойрох хэсгүүдийг ТЭЗҮ-д нарийн тусгах хэрэгтэйг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Өнөөдөр танилцсан трассын сүүлийн байршил “Жанжин клуб” соёлын ордон орчимд байлаа. Тус байршилд өндөр барилгууд олон, газар чөлөөлөлтийн төвөгшил их учраас мөн гүүрэн байгууламж үргэлжилж, Туулын хурдны зам руу холбогдоно.

Шинэ тойрог зам төслийн ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нь БНХАУ-ын Шинжлэх ухааны академитай ТЭЗҮ боловсруулах ажилд мөн хамтарч байгааг албаны хүмүүс онцлов. Зургаадугаар сард Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Олон түвшний огтлолцол зам бүхий Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна. Туулын хурдны замыг барьснаар 13.5 хувиар түгжрэлийг бууруулна гэж судлагдсан. Шинэ тойрог зам төслийн трассын сонголтыг эцсийн хувилбараар хийж дууссаны дараа буюу ирэх долоо хоногоос олон нийтэд тодорхой танилцуулна гэдгийг мэдээллийн төгсгөлд дурдлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.