“Иргэдээ сонсъё” ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцохоор болжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд болон МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, уулзах үүднээс “Иргэдээ сонсъё” уулзалтыг тогтмолжуулан зохион байгуулж эхлээд байгаа билээ.
Энэ удаад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон МАН-ын УЗАА-ны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нар оролцож, иргэдээ хүлээн авч, сонсох юм. Тэдний хувьд Тусгаар тогтнолын ордны 1 давхрын “Уулзалтын өрөө”-нд энэ сарын 2-ны лхагва гарагт иргэдийг хүлээн авч уулзан, тэдний сонирхсон асуултад хариулт өгнө. Түүнчлэн эрүүл мэндийн салбарынхныг УИХ-д төлөөлөн ажиллаж буй Ж.Чинбүрэнгийн хувьд сүүлийн үед олны анхааралд буй донорын асуудал болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар төдийгүй эрүүл мэндийн салбартай холбоотой аливаа асуултад хариулч, мэдээлэл хүргэх юм.
Сэтгэгдэл бичих хэсэг