МЕГА ТӨСӨЛ: Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Урьдчилсан байдлаар дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барина. Нэгдүгээр тойрог зам 20 гаруй км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан трасс сонголтыг хийж байна. Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарсан.

Өнөөдрийн байдлаар Шинэ тойрог авто замын суурь судалгаа, суурь зураг боловсруулах, инженер геологийн судалгаа, авто замын одоогийн байдлын урсгал, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, байгаль орчны нэгдсэн үнэлгээ, инженерийн шугам сүлжээг судлах ажил үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар Шинэ тойрог авто зам нь баруун талдаа Туулын хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Баянзүрхийн гүүр болон Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард Шинэ тойрог авто замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна  2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо  “Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно  Нарны гүүрнээс Вокзалын автобусны буудал хүртэлх замыг маргааш өглөө нээнэ  БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна  Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж боллоо  Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.