УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лабораторитой танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Кэмбриж хотод ажиллав.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төвийн захирал, профессор Брайн Шейлтэй уулзлаа.

Профессор Брайн Шейлийн судалгаа газрын доорх барилгын үр ашиг, аюулгүй байдал, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэдэг байна.

Уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар санал солилцлоо.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга “Кавендиш” лабораторид ажиллав. Уг лабораторид монгол иргэн Т.Ганбаатар байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байна.

Тэрбээр бага тунд ажиллаж чадах хор хөнөөлгүй рентген болон гамма туяаны бүртгэгч төхөөрөмж хөгжүүлэх судалгааны ажлыг Кэмбрижийн их сургуульд хийж буй юм байна. Түүний тогтвортой байдлын судалгааны үр дүн нь дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, тус сургуульд урилгаар ажиллаж эхэлжээ. Аливаа улс орон шинжлэх ухаанчаар хөгжих, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэмжих, судалгааг нь бодлого шийдвэртээ ашиглахын чухлыг уулзалтын үеэр онцоллоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астонтой уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс уул уурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр томоохон бодлого баримтлан ажиллаж буйг тодотгоод, эдгээр чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай олон судалгааг хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астон хоёр талын олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлж, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр Кембрижийн их сургууль шилдэг технологийг хөгжүүлэн, ололт амжилттай ажиллаж буйг онцлоод шинэ чиглэлээр хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд баяртай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна  Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо  Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана  ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ  Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна  Соёлтой, боловсон залуус олон болсныг харуулъя  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШОРООН ЗАМЫГ ХУСАЖ ТЭГШЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА  Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бий болгоно  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ 60 ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО  Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо  Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна  “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАВДРЫН ЦОГЦ ЭМЧИЛГЭЭГ НЭГ УРСГАЛААР ҮЗҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ БОЛЛОО  Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно  “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно  Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна  Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина  Маргаашнаас нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэлнэ  Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ  "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа  “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа  Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа  Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.