Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс замын төсөл, Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалга болон нийтийн тээврийн зарим төслийн талаар хэлэлцлээ.  

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж цаашид төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор хөгжүүлэх зарчмыг Засгийн газар барьж байгаа. Энэ хүрээнд хурдны замуудыг барьж байгуулах бөгөөд тэдгээрийн нэг нь Босоо тэнхлэгийн экспресс зам юм. Төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Босоо тэнхлэгийн экспресс зам нь зуслангийн бүсээс эхэлж Улаанбаатар хотын төвөөр дамжин Сэлбэ голын эрэг дагуу босоо тэнхлэгийн автозамын сүлжээ бий болгож, хотын хойд хэсгийг урд хэсэгтэй холбоно. Мөн Туулын хурдны зам болон Тойрог хурдны замтай огтлолцож, Хөшигийн хөндийрүү тавигдах туннел, Хүннү дагуул хоттой холбогдох гарц байхаар тооцоолжээ.

Төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлт, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын бусад ажилтай уялдуулах нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Улаанбаатар хотыг хойноос урагш тэлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, баримт байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ судалгаа, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг одоогийн нөхцөл байдал, ирээдүйн бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулан бүх талын тооцоог сайтар хийж тус төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.  

Шуурхай штабын хуралдаанд Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалгын талаар мөн танилцуулга хийсэн юм. Нийслэлийн ногоон бүсэд 10,141 өрх гэрт, 15,228 өрх орон сууцанд амьдарч байна. Эдгээр айл өрхийн гэр, орон сууцны дулаан алдалтыг багасгаснаар халаалтын зардлыг одоогийнхоос нь 2-3 дахин бууруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэртэй гэдгийг  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас танилцууллаа. Мөн 1960-1980 оны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг дурдлаа.

Тус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынд очлоо. Тэднийх хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй ажээ. Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдчихвэл бага зардлаар дулаан байх бүрэн боломжтой байна гэдгийг Б.Төгсжаргал ярилаа. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болжээ. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дулаан гэр”-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдгийг хэллээ.  

Мөн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээнүүдийн явцыг эрчимжүүлж,  уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд үүрэг болгоод агаарын бохирдол, түгжрэл зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Төрийн өмчийн компаниудын цаашдын чиг хандлагын талаар сургалт зохион байгууллаа  ТҮЦ эрхлэгчдэд АЖЛЫН БАЙР санал болголоо  Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно  ХУРД - "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт "Тэнд болзъё"  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ  "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна  Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно  Д.Мөнх-Эрдэнэ: ТҮЦ-үүдийг буцааж тавь. Ядарсан иргэд чинь ТҮЦ барьж амьдардаг юм.  Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна  2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо  “Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно  Нарны гүүрнээс Вокзалын автобусны буудал хүртэлх замыг маргааш өглөө нээнэ  БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.