Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна.
Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудыг дэмжиж оролцож байгаа нь нийт тамирчид болон спортыг сонирхон хичээллэгч нарт том урам зориг болж буй. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний зорилго нь Монгол Улсад бодибилдинг, фитнессийг хөгжүүлж, Засгийн газар болон биеийн тамир спортын хороодтой хамтран ажиллаж, эв нэгдлийг эрхэмлэн тамирчдыг олон улс, тив дэлхий, цаашид олимпын наадамд амжилттай оролцуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд оршино.
Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:
- Colorita
- Scitec nutrition
- Power nutrition
- Duran mongolia
- Хатан урлахуйн ухаан төв
- Perfect body club
- Bolor fittness club
- Athlete fittness club
- Land fittness club
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй
БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж
"Галлагааны өмнө ердөө нэг минут....”
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг