Энэ онд нийслэлийн хэмжээнд 59.6 км явган замыг шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур хонгилын системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.

Өмнөх жилүүдэд баригдаж байсан явган замын хавтан амархан сулардаг учраас эдэлгээ муу, их хэмжээний эвдрэлүүд гардаг байсан. Мөн боржин чулуугаар хийсэн явган зам гөлгөр гадаргуутай учраас стандартын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Харин явган замыг байгалийн чулуугаар барих нь насжилт удаан, арзгар материалтай тул халтирч гулсахгүй буюу стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байна.

Нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад байна. Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээд байна” гэсэн юм.

Тодруулбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх нийт 4 багц явган замын ажил, Олимпын гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган замын ажил, Чингисийн өргөн чөлөөний явган замын ажил зэрэг есөн багц ажлын тендер задарч, гэрээ баталгаажаад байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.