Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгээс “Нээлттэй парламент” хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж, дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан.
Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн дээрх 100 оюутнаас хоёрдугаар шатанд 30 оюутныг сонгож, “Parliament internship” хөтөлбөрийг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.
Өнөөдөр /2025.03.10/ тус хөтөлбөрийг нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд хөтөлбөрт шалгарсан 30 оюутан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл УИХ-ын Тамгын газар болон дэргэдэх байгууллагуудад цалинтай дадлага хийнэ.
Оюутнууд тус хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онолын мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



"Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Сэтгэгдэл бичих хэсэг