Амралтын өдрүүдээр “Бүргэдийн баяр-2025” наадмаар зочлоорой

“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. Монгол Улс уг уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.

Бүргэдийн баяраар олон тэмцээн, уралдаан, сонирхолтой үзүүлбэр, үйлчилгээг зохион байгуулж байна. Тухайлбал, үндэсний хувцсаараа гоёсон бүргэдчид гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаж үзүүлбэр үзүүллээ. Хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинг мөн шалгаруулдаг уламжлалтай. Казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ болон казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой. 

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.

“Бүргэдийн баяр-2025” наадмаар та дараах үйл ажиллагаанд оролцоорой.

  • Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох
  • Морь, тэмээ унах
  • Нум сум харвах
  • Алтыбакан казак үндэсний савлуур
  • Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.
  • Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх
  • Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах
  • 360 камераар зураг даруулаарай.

“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.

  • Монгол анч тайга нохойны үзүүлбэр
  • Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
  • “Бүргэдээр ан бариулах тэмцээн"
  • Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
  • Казак үндэсний тоглоом
  • Kөкбар-тулам булаалдах,
  • Газраас зоос шүүрэх тэмцээнийг үзэж сонирхоорой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна  Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж боллоо  Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов  Орон сууцны хотхон хорооллын дунд үүсдэг түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажиллаж байна  Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 байршилд авто замын ажил хийгдэж байна  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо  “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно  Х.Нямбаатар: 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрээгүй  БГД: “ОЁДЛЫН САЛБАРЫН МАСТЕР - 2025” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ  “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна  “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдаж байна  БГД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.