УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа.  

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж байна. Үүний нэг боло Шяоми цахилгаан автомашины үйлдвэрт Улсын Их Хурлын дарга зочиллоо.

2021 оны гуравдугаар сараас тус компани ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Цагт 40 автомашин үйлдвэрлэж буй тус компани хиймэл оюун ухаан, роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй автомашиныг бүтээж байна.

БНХАУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлд өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааныг чухалчлан авч үзэж буйг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотголоо. Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзах үеэрээ Монгол Улс, БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.  

Мөн Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнд зочилж, тус улсын төрийн албаны хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлж буй үр дүнтэй аргуудын талаар санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр манай улс мэргэшсэн, тогтвортой, чадварлаг төрийн албыг бий болгож, менежментийг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж эхэлснийг дурдав. Тэрбээр дижитал технологи, хиймэл оюун ухааныг хүний нөөцийн бодлогодоо ашиглаж эхэлсэн тус улсын туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНХАУ нь төрийн албанд мэргэшсэн, авьяаслаг, чадвартай иргэдийг бэлтгэхэд анхаарлаа хандуулж, энэ хүрээнд хиймэл оюун ухаан, дижиталчлалыг ашиглаж байна. Түүнчлэн гадаад улс орнуудтай хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхдээ богино хугацааны сургалтад хамруулж, шаардлагатай мэдлэг, чадварыг олж авахад анхааран ажиллаж буй бодлогоосоо танилцуулав. Тус хүрээлэн нь БНХАУ-ын Хүний нөөц, нийгэм хамгааллын яаманд шууд харъяалагддаг бөгөөд Засгийн газарт шаардлагатай судалгаануудыг гүйцэтгэж, төрийн бодлого шийдвэрт санал, дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг байна.  

 Үргэлжлүүлэн айлчлалын бүрэлдэхүүн Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцав.

 207 айл өрхийг нэгтгэсэн, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхэлж буй тус хоршоо 2 сая 300 мянган юанийн дүрмийн сантай, 380 гаруй хөдөө аж ахуйн хүлэмж зэрэг 10 сая юанийг давсан үндсэн хөрөнгөтэй. Хоршооны гишүүд гишүүн бус 500 өрхийг дэмжиж, жил бүр 2000 гаруй тариаланчдад сургалт явуулдаг байна.

Жилдээ 15 сая юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг хоршоо ашгийн 60 хувийг борлуулалт, 40 хувийг хөрөнгө нийлүүлсэн хувь хэмжээгээр нь харгалзан хуваарилдаг. Гишүүн бүр жилд дунджаар 8000 юанийн нэмэгдэл авдаг талаар танилцуулж байв. Жиньхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршоо нь шинэ технологи, инновацыг байнга нэвтрүүлж, бүх гишүүдээ хамруулж нэгдсэн байдлаар үйл ажиллагаагаа явуулж чаддаг гэлээ. Цаашид үйл ажиллагаагаа хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах улс орны бодлоготой уялдуулах хүрээнд гишүүдийн тоог нэмэгдүүлж, менежментээ сайжруулж, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглүүлж байгаагаа онцолж байлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.