Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцын талаар хэлэлцэв. Энэ сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах танилцууллаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ сэргэлт” төслийн явцыг танилцуулав. Тус төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны  нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ , авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн  ажил, гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дууссан. Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах БЗД-ийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны хэсэгт үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина.  Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэдгийг тэрбээр хэлж байв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа  Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна  Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Саппоро орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна  Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа  Баруун 4 зам, ТБД андууд тэргүүтэй 100.5 км замыг шинэчилнэ  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг сольсон байна  БГД-ийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн урд талыг тохижууллаа  Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна  БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  БГД-т шинээр тоглоомын талбай байгуулсан байна  УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй  Д.Отгонбаяр: Энэ гэр бүлийн радио станц нь Цогоо  Төрийн өмчийн компаниудын цаашдын чиг хандлагын талаар сургалт зохион байгууллаа  ТҮЦ эрхлэгчдэд АЖЛЫН БАЙР санал болголоо  Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно  ХУРД - "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт "Тэнд болзъё"  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ  "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна  Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно  Д.Мөнх-Эрдэнэ: ТҮЦ-үүдийг буцааж тавь. Ядарсан иргэд чинь ТҮЦ барьж амьдардаг юм.  Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.