УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас Улсын Их Хурлын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох байгууллагуудад уламжилж, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавих боломжтой юм.

Ховд аймгийн Булган суманд Ярантын боомт ажиллаж байна. Харин сумын иргэд боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэд БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 автобусаар тус бүр хил гардаг нь хүртээмжгүй бөгөөд нийтийн тээвэр нь бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байдаг учраас зорчигч явахад хүндрэл учирдаг талаар хэлж байна. Тиймээс иргэд хувийн автомашинаар хил нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж, автобусны үйлчилгээ үзүүлж буй цөөн компанийн монопол байдлыг задлах талаар ярьлаа. Улсын Их Хурлын даргын зүгээс Булганы боомтоор зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн 5 аймгийн 450 мянга орчим иргэд зорчино гэдэг талаас нь БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх асуудлыг уламжилна гэлээ. Ингэснээр баруун бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, эдийн засгаа идэвхжүүлэх, зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцлов.

Түүнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг урьд өмнө “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд борлуулсан иргэд, нэг сая төгрөгөөр худалдсан ахмадууд хувьцаагаа тухайн үеийн ханшаар эргээд худалдан авах боломж бий эсэх асуудлыг хөндсөөр байна. Улсын Их Хурлын даргын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 1072 ширхэг хувьцааг үнэт цаас болгох эхлэлийг тавьж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бүх хүүхэд хувьцаа эзэмшигч болж, 2022, 2023 оны ногдол ашгийг иргэн бүрд тус бүр олгосон. Харин цаашид хувьцаагаа захиран зарцуулах, өвлөх, худалдан авах зэрэг асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай болж, байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэх боломж нээгдсэнээр компани ашигтай ажиллах тутамдаа ногдол ашгаа заавал өгөх ёстой. Харин төр дур мэдэж иргэдийн ногдол ашгийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодотгов.

Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна. Уг уурхайг стратегийн орд газарт бүртгэж, өгөөжийг нь ард иргэд хүртэх шаардлагатай, мөн сумын иргэдийн хэрэгцээнд нь тааруулан Хөшөөтийн уурхайн нүүрсийг нийлүүлдэг байх зэрэг санал дэвшүүлэв. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээ өндөр байгаа нь амьдралын чанарт нөлөөлж буйг хэллээ. Улсын Их Хурлын даргын зүгээс Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг олонтаа хөндөж, стратегийн орд газарт бүртгэн авах саналыг дэвшүүлж буй учраас D-parliament платформоор дамжуулан гарын үсгээ цуглуулж, 30.000 болсон тохиолдолд Улсын Их Хурал хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэв.

Малчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг гурил 80000 төгрөг, дотоодын гурил 120000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа. Улсын Их Хурлын дарга алслагдсан бүс буюу баруун хязгаар нутагт үр тарианы тариалалт байхгүй, гурилын үйлдвэргүй, гурилын үнэ тээврийн зардлын нэмэгдэлтэйгээр өндөр үнэтэй хэрэглэгчдэд очдог. Тиймээс импортын гурил орж ирэх боломжийг хэвээр хадгалах бодлого барихын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо  УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой  Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина  “Сэлбэ 20 минутын хот”-ын барилга угсралт 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Газар худалдах, худалдан авахдаа эрх бүхий байгууллагын мэдээллийг нягтлахыг зөвлөж байна  БЗД: Хүн бүр хуулиа дээдэлж хүүхдийн эрхийг хамгаалъя  БАЯНБЗД: Иргэн бүрд төрийн үйлчилгээг эрх тэгш олгож буй төрийн албан хаагч танд баярлалаа  БЗД: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруугийн явган замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн  БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.