СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож,  “Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, Хэмжил зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадавхийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна. Энэ хүрээнд стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Шадар сайд онцоллоо. 

Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 6693 стандарт мөрдөгдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн байна. Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн онд тухайн салбарт 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсны үр дүнд эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсад анх удаа хийн тоолуур шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ. 

Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан. 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс шинээр физик, химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болсон байна. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож, бүс, орон нутгийн хөгжлийг стандартын шинэ загвараар, бүсчилсэн хөгжлийн шинэ загварыг стандартаар тэргүүлсэн байхаар олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна. Үүгээр зогсохгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ,  сорьцын хяналтын тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай.  Тиймд аймаг, нийслэлд хэрэгжүүлж буй салбарын аливаа үйл ажиллагаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээг стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулж, стандартчилал хэмжил зүйн салбарын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс бодлого, төсөв санхүүгээр бүрэн дэмжиж, онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.