УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргад нэр дэвшигчээр томилгооны сонсгол зохион байгууллаа.
СЗХ-ны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс тус хорооны даргад олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлээд байгаа юм.

Түүний хувьд 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн. 2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн, 2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч, 2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч, 2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, 2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, 2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга, 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа ажээ.




Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна
НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг